A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

1999 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр

Дугаар 67

Улаанбаатар хот

АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1.Монгол оронд ардчилсан хөдөлгөөн үүсч хөгжсөний 10 жилийн ой угтсан ажлын ерөнхий төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.

2.Ерөнхий төлөвлөгөөний дагуу ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг зохион байгуулахыг Гэгээрлийн сайд, Монгол оронд ардчилсан хөдөлгөөн үүсч хөгжсөний 10 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах Засгийн газрын комиссын дарга А.Баттөрд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ

Гэгээрлийн сайд А.БАТТӨР