- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АЙЛЧЛАЛЫН ДҮНГИЙН ТУХАЙ /Монгол, Оросын хил орчмын нутаг дэвсгэрт худалдааны чөлөөт бүс байгуулах болон хил орчмын худалдааг өргөтгөх/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
АЙЛЧЛАЛЫН ДҮНГИЙН ТУХАЙ /Монгол, Оросын хил орчмын нутаг дэвсгэрт худалдааны чөлөөт бүс байгуулах болон хил орчмын худалдааг өргөтгөх/
1995 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 56
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1.Монгол, Оросын хил орчмын нутаг дэвсгэрт худалдааны чөлөөт бүс байгуулах болон хил орчмын худалдааг өргөтгөх талаар санал боловсруулах ажлын хэсгийг хавсралт ёсоор баталсугай.
2.Монгол, Оросын хил орчмын нутаг дэвсгэрт худалдааны чөлөөт бүс байгуулах болон хил орчмын худалдааг өргөтгөх талаар санал боловсруулж, уг саналыг энэ асуудлаар Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газрын хооронд байгуулах хэлэлцээрийн төслийн хамт 1995 оны 6 дугаар сарын 1-ний дотор Засгийн газарт оруулахыг ажлын хэсгийн ахлагч Ц.Цогтод даалгасугай.
3.Хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн үйл ажиллагааг өнөөгийн шинэ нөхцөлд нийцүүлэн зохицуулах, үр ашгийг нь дээшлүүлэх шаардлагыг тусган тус нийгэмлэгийг байгуулах талаар БНМАУ, ЗСБНХУ (хуучин нэрээр)ын Засгийн газар хооронд байгуулсан 1949 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн хэлэлцээрийг шинэчлэх талаархи хэлэлцээг түргэтгэх арга хэмэээ авахыг "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн монголын талын ерөнхий хувь нийлүүлэгч, Сангийн сайд Э.Бямбажав, Дэд бүтцийн хөгжлийн сайд Р.Сандалхан, Улаанбаатар төмөр замын хэрэг эрхлэх газрын дарга Р.Рааш нарт даалгасугай.
4.Ховд аймгийн нутагт оршин Чонохарайх гол дээр бага чадлын усан цахилгаан станц /Дөргөний/ барьж байгуулахад болон нүүрсний уурхай, эрчим хүчний тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг ОХУ-аас худалдан авахад зориулан 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах талаар ОХУ-ын холбогдох байгууллагатай 1995 оны 6 дугаар сарын 1-ний дотор хэлэлцээ хийхийг Эрчим хүч, геологи, уул уурхайн яам (Б.ЖИГЖИД), Сангийн яам (Э.БЯМБАЖАВ), Худалдаа, үйлдвэрийн яам (Ц.ЦОГТ)-д даалгасугай.
5.Дөргөний усан цахилгаан станцыг байгуулахад зориулан зээл авах болон түүнийг барьж байгуулах бэлтгэлийг хангаж барилгын ажлыг эхлүүлэх талаар ОХУ-ын холбогдох байгууллагатай ярьж тохиролцох, энэ асуудлаар байгуулах Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх асуудлыг монголын талаас хариуцан гүйцэтгэх үүргийг "Эрчимимпэкс" компанид хариуцуулах тухай Эрчим хүч, геологи,уул уурхайн яамны саналыг зөвшөөрсүгэй.
6.БНМАУ, ЗСБНХУ /хуучин нэрээр/-ын хооронд үүссэн зээлийн өрийг зохицуулах хоёр талын комиссын хүрээнд хийсэн зөвлөлдөөн болон зээлийн талаар хоёр улсын банкуудын хооронд тооцоог нийлэх, зээлийг нэгтгэх, шилжих рублийг чөлөөт валютад шилжүүлэн тооцох, өрийг зохицуулах арга зам, хэлбэрийг тохиролцох, өр үүссэн түүхэн нөхцөлийг харгалзан үзэх, энэ талаар Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл бэлтгэх чиглэлээр ажиллахаар урьд зөвшилцөн тохирсныг харгалзан, зээлийн өрийг зохицуулах цогц асуудлаар хийж буй хэлэлцээний явцыг түргэтгэхийг Зээлийн өрийг зохицуулах талаар ОХУ-тай хэлэлцээ хийж санал боловсруулах монголын талын комиссын дарга Э.Бямбажавт даалгасугай.
7.ЗСБНХУ-аас 1990 оноос өмнөх хугацаанд манай улсад шилжих рублиэр олгосон зээлээс 1991-1995 онд ногдох төлбөр /хамтарсан үйлдвэр байгуулахад олгосон зээлийн төлбөрийг хамааруулахгүй/-ийг хүү бодохгүйгээр 2000 оноос цаашхи хугацаанд шилжүүлэн хойшлуулах асуудлаар Засгийн газар хооронд байгуулах хэлэлцээрийг энэ оны 7 дугаар сарын 1-ний дотор бэлэн болгох арга хэмжээ авахыг Сангийн яам (Э.БЯМБАЖАВ), Худалдаа, үйлдвэрийн яам (Ц.ЦОГТ)-д даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Сангийн сайд Э.БЯМБАЖАВ
Эрчим хүч, геологи, уул уурхайн сайд Б.ЖИГЖИД
Худалдаа, үйлдвэрийн сайд Ц.ЦОГТ
Гадаад харилцааны сайд Ц.ГОМБОСҮРЭН
Текст томруулах
A
A
A

1995 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр |
Улаанбаатар хот |