A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

1997 оны 2 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 54

Улаанбаатар хот

АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГААС ОЛГОХ ШАГНАЛЫН ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1.Аймаг, нийслэлийн Засаг даргаас дор дурдсан шагнал олгож байхаар тогтоосугай:

а/аймаг, нийслэлийн "Тэргүүний ажилтан" хүндэт тэмдэг;

б/аймаг, нийслэлийн "Хүндэт дэвтэр"-т бичигдсэн тухай дурсгалын гэрчилгээ;

в/аймаг, нийслэлийн "Сайн малчин" үнэмлэх, тэмдэг;

г/аймаг, нийслэлийн "Тэргүүний тариаланч" үнэмлэх, тэмдэг;

д/аймаг, нийслэлийн "Тэргүүний хамт олон" үнэмлэх;

е/аймаг, нийслэлийн Засаг даргын "Жуух бичиг".

2.Аймаг, нийслэлийн Засаг даргаас олгох шагналын нийтлэг тодорхойлолтыг 1 дүгээр хавсралтын ёсоор, дагалдах мөнгөн шагналын хэмжээг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

3.Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгах нь:

а/аймаг, нийслэлийн Засаг даргаас олгох шагналын дүрэм, тодорхойлолт, загварыг шинэчлэн баталж 1997 оны 4 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдүүлсүгэй;

б/энэхүү тогтоолын 1 дүгээр зүйлд заасан шагналд зарцуулах хөрөнгийг тухайн байгууллагын төсвийн хэмнэлт, өөрийн орлогоос гаргаж байхаар тогтоосугай;

в/аймаг, нийслэлийн шагналын сан байгуулж, зарцуулах журмыг баталж мөрдүүлсүгэй;

г/аймаг, нийслэлийн Засаг даргаас олгох шагналын төрлийн дагуу сум, дүүргийн Засаг даргаас олгох шагналыг тогтоож мөрдүүлсүгэй.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Улаанбаатар хотын хүндэт тэмдэг бий болгох тухай" БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1974 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 186 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД М.ЭНХСАЙХАН

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД БӨГӨӨД

САНГИЙН САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ш.АЛТАНГЭРЭЛ