A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ҮНДСЭН ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

1995 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 53

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1."Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Албан хэрэг хөтлөх үйл ажиллагаандаа энэхүү зааврыг ашиглахыг нам, олон нийт, шашны байгууллага болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд зөвлөмж болгосугай.

З.Албан хэрэг хөтлөхөд компьютер болон орчин үеийн бусад техник хэрэгслийг ашиглахад баримтлах зөвлөмж болон зохион байгуулалт-захирамжлалын баримт бичгийн стандарт /Үндэсний стандартчилал, хэмжил зүйн төвтэй хамтран/-ыг шинэчлэн боловсруулж 1996 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдүүлэхийг Хууль зүйн яам /Н.ЛУВСАНЖАВ/-д даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "БНМАУ-ын улс, хоршоолол, олон нийтийн байгууллагын бичиг хэргийн үндсэн зааврыг батлах тухай" БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1971 оны 276 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.