- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ МЭНД" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ МЭНД" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ
1999 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 66
Хүн амын эрүүл мэндийг сайжруулах талаар авах нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1."Амны хөндийн эрүүл мэнд" үндэсний хөтөлбөрийг 1 дүгээр хавсралтын, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2."Амны хөндийн эрүүл мэнд" Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон арга хэмжээний зардлыг 2000 оноос эхлэн тухайн жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төвлөрсөн болон орон нутгийн төсөвт тусгаж байхыг Сангийн сайд Я.Очирсүх, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд С.Сонин, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.
3.Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж явцыг жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яаманд мэдээлж байхыг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ж.НАРАНЦАЦРАЛТ
Текст томруулах
A
A
A
