- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2001 оны З дугаар сарын 13-ны өдөр
Дугаар 46
Улаанбаатар хот
АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ
2001 оныг Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих жил болгосонтой холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. "2001 оныг Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх жил болгох тухай" Засгийн газрын 2000 оны 203 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 1 дүгээр, дээрх төлөвлөгөөнд заасан арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2 дугаар /2-р хавсралтыг 2001 оны 211-р тогтоолоор хүчингүй/ хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Үйлдвэр, худалдааны сайд бөгөөд Үндэсний зөвлөлийн дарга Ч.Ганзоригт даалгах нь:
а/үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавьж ажиллах;
б/үйлдвэрлэлд гааль, татварын бодлогоор дэмжлэг үзүүлж, стратегийн ач холбогдолтой болон экспортын чиглэлийн үйлдвэрүүдийн жагсаалтыг 2001 оны 4 дүгээр сард багтаан гаргаж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх;
в/үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг дотооддоо борлуулах боломж, зах зээлийн судалгаа гаргаж, холбогдох яам, газруудтай хамтран шийдвэрлэх арга хэмжээ авах;
г/үйл ажиллагаа нь харилцан уялдаатай үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтын уялдааг сайжруулах чиглэлээр үйлдвэр, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Экспортын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийг батлах тухай" Засгийн газрын 1998 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 158 дугаар тогтоолын 2 дугаар заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Үйлдвэр, худалдааны сайд Ч.ГАНЗОРИГ
Текст томруулах
A
A
A
