- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АРДЫН УРЛАГИЙН ИХ НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
АРДЫН УРЛАГИЙН ИХ НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
2000 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 182
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Ардын хувьсгалын 80 жилийн ойг угтан Ардын урлагийн их наадмыг зохион байгуулсугай.
2. Ардын урлагийн их наадмыг зохион байгуулах Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.
3. Ардын урлагийн их наадмыг бэлтгэх, түүнийг зохион байгуулах арга хэмжээнд зориулан Засгийн газрын нөөц хөрөнгөөс 20,5 /хорин сая таван зуун мянга/, Соёл урлагийн сангаас 40,2 /дөчин сая хоёр зуун мянга/, аймгуудын төсвөөс 14,3 /арван дөрвөн сая гурван зуун мянга/, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 3,0 /гурван сая/ сая төгрөг тус тус гаргахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт зөвшөөрсүгэй.
4. Ардын урлагийн их наадмыг сайтар зохион байгуулж бэлтгэл ажилд төрийн бус байгууллагуудыг татан оролцуулахыг Үндэсний хорооны дарга А.Цанжидад даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.ЦАНЖИД
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
