A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1994 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 76

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1.Архидан согтууралт үүсэн гарч байгаа нийгэм, эдийн засаг, ёс суртахууны учир шалтгааныг үндэслэлтэй судалж, түүнийг таслан зогсооход чиглэсэн арга хэмжээг холбогдох яам, тусгай газар болон шинжилгээ судалгааны байгууллагуудыг оролцуулан 1994 оны П улиралд багтаан боловсруулж хэрэгжүүлэхийг Хууль зүйн сайд Н.Лувсанжавт даалгасугай.

2."Согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэхэд зөвшөөрөл олгох, хяналт тавих журам" -ыг 1 дүгээр хавсралтын, /Засгийн газрын 1997 оны 195 дугаар тогтоолоор 1 дүгээр хавсралт хүчингүй болсон/ "Согтууруулах ундаа импортлох, худалдах, түүгээр үйлчлэх,хяналт тавих журам"- ыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай. /Засгийн газрын 2002 оны 97 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон/

3.Эрүүлжүүлэх байрны хүчин чадлыг нэмэгдүүлэх, унаагаар хангах асуудлыг 1994 оны эхний хагаст багтаан шийдвэрлэхийг нийслэлийн Засаг дарга Ц.Баасанжав, Цагдаагийн ерөнхий газар (Б.ПҮРЭВ)-т үүрэг болгосугай.

4.Аймгийн Засаг дарга, хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга нарт даалгах нь:

а)эрүүлжүүлэх байрыг тохижуулах, зохих унаагаар үйлчлэхэд шаардагдах зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлсүгэй;

б)нэгдсэн эмнэлэгт наркологийн тусламж үзүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлсүгэй.

5.Архинд донтох өвчтэй хүмүүсийг эмчлэх мэргэжлийн боловсон хүчин, эм, хэрэгслээр хангах арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн яам (П.НЯМДАВАА)-д даалгасугай.

6.Импортлохыг хориглох согтууруулах ундааны жагсаалт, согтууруулах ундааны стандартын шалгуур үзүүлэлтийг стандартчилал, эрүүл ахуйн мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн энэ оны П улиралд багтаан баталж гаргахын хамт шаардлагатай тодотгол, өөрчлөлтийг тухай бүр хийж байхыг Худалдаа, үйлдвэрийн яам (Ц.ЦОГТ)-д үүрэг болгосугай.

7.Архидан согтуурахын хор хөнөөлийг сурталчилсан сурталчилгааг тогтмол нэвтрүүлж байхыг Радио, телвевизийн хэрэг эрхлэх газар (Б.ӨВГӨНХҮҮ)-т даалгасугай.

8.Төрийн хүндэтгэлийн зоог барих болон ёслол хүндэтгэлийн бусад арга хэмжээг зохион байгуулахад согтууруулах ундаа хэрэглэх журмыг 3 дугаар хавсралтын ёсоор баталсугай.

9.Энэ тогтоол гарсантай холбогдуулан:

а)"Тогтоолын заалтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 1993 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 24 дүгээрНтогтоол, "Журам, жагсаалт батлах тухай" Засгийн газрын 1991 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 260 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын "Архи, бусад төрлийн согтууруулах ундаа бэлтгэх" гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгосугай;

б)"Зарим нэрийн барааг улсын хилээр нэвтрүүлэхийг журамлах тухай" Засгийн газрын 1993 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 86 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад дараахь нэмэлт оруулсугай:

Бараа бүтээгдэхүүний нэр ! ! Тодорхойлолт олгох байгууллага

Хилээр нэвтрэх ялгаа !

8.Спирт оруулах Хүнс, хөдөө аж ахуйн яам

9.Спиртээс бусад бүх төрлийн согтууруулах ундаа оруулах

Аймаг, нийслэлийн Засаг дарга, хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга

/Энэ тогтоолд Засгийн газрын 2002 оны 97 дугаар тогтоолоор оруулсан өөрчлөлтийг тусгав./

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Хууль зүйн сайд Н.ЛУВСАНЖАВ

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.ӨӨЛД

Худалдаа, үйлдвэрийн сайд Ц.ЦОГТ