A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1995 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 167

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

2.Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар 1995-2005 онд баримтлах үндсэн чиглэлийн хүрээнд 1995-1996 онд хэрэгжүүлэх ажлын хөтөлбөр-төлөвлөгөөг 2 дугаар хавсралтын ёсоор баталж, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Худалдаа, үйлдвэрийн яам (Ц.ЦОГТ), Байгаль орчны яам (З.БАТЖАРГАЛ), Дэд бүтцийн хөгжлийн яам (Р.САНДАЛХАН), Эрүүл мэндийн яам (П.НЯМДАВАА)-д даалгасугай.

1."Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар 1995-2005 онд баримтлах үндсэн чиглэл"-ийг 1дүгээр хавсралтын ёсоор баталсугай.

З.Худалдаа, үйлдвэрийн яам (Ц.ЦОГТ)-д даалгах нь:

а)яамныхаа батлагдсан цалингийн санд багтаан аялал жуулчлалын асуудал эрхэлсэн нэгжийг зохион байгуулж ажиллуулсугай;

б)аялал жуулчлалыг хөгжүүлэх улсын бодлого, хяналт, зохицуулалтын асуудлыг яамандаа төвлөрүүлэхийн хамт төв, орон нутагт аялал, жуулчлалын удирдлага зохицуулалтын тогтолцоог бий болгох арга хэмжээ авсугай. /Засгийн газрын 1998 оны 214 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

4.Монголыг дэмжигч зарим орнуудад зохих шугамаар санал тавьж тохиролцсоны үндсэн дээр Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө (мастер план)-г эдгээр оронтой хамтран боловсруулах арга хэмжээг 1995-1996 онд багтаан авахыг Худалдаа, үйлдвэрийн яам (Ц.ЦОГТ), Үндэсний хөгжлийн газар (Ч.УЛААН)-т даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Худалдаа, үйлдвэрийн сайд Ц.ЦОГТ