- Нүүр
- Ерөнхийлөгчийн зарлиг
- Монгол Улсын Төрийн далбааг өнө мөнхөд сүр жавхлантай мандуулах тухай
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
2024 оны 07 сарын 10 өдөр
Дугаар 111
Улаанбаатар хот
Монгол Улсын Төрийн далбааг өнө мөнхөд сүр жавхлантай мандуулах тухай
Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл, туурга тусгаар, бүрэн эрхт Монгол Улс мөнхөд мандан бадрахын бэлгэдэл төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, эх орноо сурталчлах, төрт ёс, түүхэн уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, ирээдүй хойч үедээ нандигнан өвлүүлэх, үндэсний нэгдмэл үнэт зүйл, эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Гучиндөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
1.Монгол Улсын Төрийн далбааг нийслэл Улаанбаатар хотын "Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн"-д өнө мөнхөд сүр жавхлантай мандуулсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх