A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 179

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын 2021 оны 03 дугаар тогтоолын 1 дэх заалтын 2-т заасныг тус тус үндэслэн Улсын дээд шүүхийн 2024 оны 001/ХТ2024/ 0070 дугаар тогтоолыг биелүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 193 дугаар тогтоолын 3 дахь заалтын "2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс" гэснийг "2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс" гэж өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН