- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (хүүхдийн төлөө сан)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 139
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 212.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийн зарцуулах, түүнд хяналт тавих журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Хүүхэд оролцож амжилт гаргасан тохиолдолд сангаас шагнал урамшуулал олгох олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадмын жагсаалт"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.
2.Сангийн хөрөнгийн зарцуулалт, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 172 дугаар тогтоол, "Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 120 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх