- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Санхүүгийн тайланг цахим хэлбэрээр хүргүүлэх, хүлээн авах, тайлангийн мэдээллийг ашиглах журам/
 
                            САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр
Дугаар А/205
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1."Санхүүгийн тайланг цахим хэлбэрээр хүргүүлэх, хүлээн авах, тайлангийн мэдээллийг ашиглах журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Энэ тушаалын хэрэгжилтэд байнгын хяналт тавьж ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Б.Болормаа/-т даалгасугай.
3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан "Журам шинэчлэн батлах тухай" Сангийн сайдын 2020 оны 46 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Б.ЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A
 
                                                                                    
 
                 
                 
                             Нүүр
Нүүр
 
  
                             Сонсох / Сонгосон утга сонсох
Сонсох / Сонгосон утга сонсох Pdf
Pdf Word
Word Хэвлэх
Хэвлэх 
            