A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Санхүүгийн тайланг цахим хэлбэрээр хүргүүлэх, хүлээн авах, тайлангийн мэдээллийг ашиглах журам/
Бүлэг: 1979

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр

Дугаар А/205

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1."Санхүүгийн тайланг цахим хэлбэрээр хүргүүлэх, хүлээн авах, тайлангийн мэдээллийг ашиглах журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэ тушаалын хэрэгжилтэд байнгын хяналт тавьж ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Б.Болормаа/-т даалгасугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан "Журам шинэчлэн батлах тухай" Сангийн сайдын 2020 оны 46 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН