A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ, АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ /"Санхүүгийн тайлагналын зориулалттай хөрөнгийн үнэлгээ хийх журам"-ыг нэгдүгээр, "Санхүүгийн тайлагналын зориулалттай хөрөнгийн үнэлгээ хийх аргачлал"-ыг хоёрдугаар хавсралтаар/
Бүлэг: 1979

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр

Дугаар А/207

Улаанбаатар хот

ЖУРАМ, АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1."Санхүүгийн тайлагналын зориулалттай хөрөнгийн үнэлгээ хийх журам"-ыг нэгдүгээр, "Санхүүгийн тайлагналын зориулалттай хөрөнгийн үнэлгээ хийх аргачлал"-ыг хоёрдугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.             

2.Энэхүү тушаалын хавсралтаар батлагдсан журам, аргачлалыг мөрдүүлэн, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж ажиллахыг Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт /Б.Энхболд/-д зөвлөсүгэй.

3.Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Б.Болормаа/-т даалгасугай.

4.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан "Аргачлал батлах тухай" Сангийн сайдын 2018 оны 207 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.ЖАВХЛАН