A

A

A

Бүлэг: 1979

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр

Дугаар 10

Улаанбаатар хот

ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.6, 41.7 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.23 дахь заалт, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 192, А/243 дугаар хамтарсан тушаал, Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2022 оны А/82 дугаар тушаалыг тус тус үндэслэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хоёрдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдөх нэг иргэнээр тооцсон айл өрхийн хэрэглээнээс үүссэн энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг нэгдүгээр, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудаас үүсэх хог хаягдлыг тээвэрлэх үйлчилгээний хураамжийн хэмжээг хоёрдугаар, хог хаягдал тээвэрлэх үйлчилгээний тарифийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг дүүргийн төсөвт төвлөрүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж, тогтоолын хэрэгжилтийг Хуралд тайлагнаж ажиллахыг дүүргийн Засаг дарга (Г.Жаргалсайхан)-д үүрэг болгосугай.

3.Тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Ажлын хэсэг (Д.Даваасамбуу)-д даалгасугай.

4.Тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

5.Тогтоол батлагдсантай холбогдуулан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай 32 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

6.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба (Э.Алтанбагана)-д даалгасугай.

ДАРГА Ч.МЭНДСАЙХАН