- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр
Дугаар А/272
Улаанбаатар хот
ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийн 16.1.1, 16.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А-138 дугаар тушаалаар баталсан "Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам"-д дараах нэмэлт оруулсугай:
"5.7. Банкны холбогдох этгээдэд олгосон зээл, зээлтэй адилтган тооцох бусад актив хөрөнгүүдийн эцсийн ангилал чанаргүй ангиллаас дээш үед энэ журмын 5.3-т заасан зохистой харьцааны үзүүлэлтэд банкны тухайн холбогдох этгээдээс байршуулсан харилцах, хадгаламжийг оруулан тооцохгүй."
Энэ тушаалын зохицуулалтыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шалгалтын газар (Ц.Нарандалай)-т даалгасугай.
ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН
Текст томруулах
A
A
A
