- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2022 оны 487 дугаар тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 178
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Төрийн албаны тухай хуулийн 10.4, 18.8-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт"-ын "Нутгийн захиргааны байгууллагын албан тушаал"-ын "Удирдах" баганын "ТЗ-2" зэрэглэлийн 4 дэх заалтын "Захирагчийн" гэсний өмнө "Улаанбаатар хотын" гэж, мөн баганын "ТЗ-4" зэрэглэлд "11.Шинэ Зуунмод хотын захирагчийн ажлын албаны хэлтэс, албаны дарга" гэж, "Гүйцэтгэх" баганын "ТЗ-7" зэрэглэлд "15.Шинэ Зуунмод хотын захирагчийн ажлын албаны ахлах мэргэжилтэн" гэж, мөн баганын "ТЗ-8" зэрэглэлд "12.Шинэ Зуунмод хотын захирагчийн ажлын албаны мэргэжилтэн" гэж тус тус нэмсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх