- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ (Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсний 390 жилийн ой)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 200
Улаанбаатар хот
ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Монголын төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг 2025 онд тэмдэглэн өнгөрүүлсүгэй.
2.Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.
(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2025 оны 163 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
3.Ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Ажлын хэсэг (О.Алтангэрэл)-т, дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
(Энэ заалтад Засгийн газрын 2025 оны 163 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.НОМИН
Текст томруулах
A
A
A
