A

A

A

Бүлэг: 1979

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр

Дугаар 98

Улаанбаатар хот

ЗАРИМ СУМДЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДИЙН БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СУУРЬ ХУРААМЖ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13, 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2 Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Зохицуулах хорооны хурлаас ТОГТООХ нь:

1.Архангай аймгийн Эрдэнэмандал сум, Завхан аймгийн Тосонцэнгэл сум, Өмнөговь аймгийн Ханбогд сум, Гурвантэс сум, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд мөрдөгдөх бохир усны суурь хураамжийг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан суурь хураамжийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэний дараах сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж, хэрэглэгчдийг мэдээллээр хангаж ажиллахыг "Эрдэнэмандал хөгжлийн дэд бүтэц" ОНӨААТҮГ /Ц.Ломбо/, "Тосон-Очирт хайрхан" ОНӨААТҮГ /Г.Батжаргал/, "Хандизель" ОНӨААТҮГ /Г.Төгс-Оюун/, "Шугшаа-Уул" ОНӨААТҮГ, "Бор-Өндөр хот тохижилт" ОНТҮГ /А.Батчулуун/-т тус тус үүрэг болгосугай.

3.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Үнэ тариф, судалгааны газар /Б.Доржбат/-т даалгасугай.

ДАРГА Г.ЦОГТСАЙХАН

ГИШҮҮН Д.АНХБАТ

Ц.БАТЗАЯА

Т.УЛАМБАЯР