- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн хөрөнгө)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 194
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 29.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Энэ тогтоолын 1-д заасан журмын хүрээнд мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын үйл ажиллагааг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн дэмжих, эрэлттэй болон тэргүүлэх чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, салбар дундын дадлагын баазыг бэхжүүлэх арга хэмжээг 2024 оны батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэж, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсролын сайд П.Наранбаярт даалгасугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 117 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх