A

A

A

Бүлэг: 1979

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ,

ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр

Дугаар 101

Улаанбаатар хот

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАРИМ СУМЫН ТӨВИЙН УС ТҮГЭЭХ БАЙРНЫ ЦЭВЭР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13, 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Зохицуулах хорооны хурлаас ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймгийн Бууцагаан, Галуут, Баян-Овоо сумын төвийн ус түгээх байрны цэвэр усны үйлчилгээний тарифыг хавсралтаар тус тус баталсугай.

2.Батлагдсан тарифыг Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэний дараах сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг дээр дурдсан сумдын Засаг дарга нар, "Чандмань-Баянхонгор" ХК /Б.Тэмүүлэн/-д тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Баянхонгор аймгийн сумдыг ус хангамжийн үйлчилгээний талаар мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангаж ажиллахыг "Чандмань-Баянхонгор" ХК /Б.Тэмүүлэн/-д даалгасугай.

4.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцон ажиллахыг Үнэ тариф, судалгааны газар /Б.Доржбат/-т даалгасугай.

ДАРГА Г.ЦОГТСАЙХАН

ГИШҮҮН Д.АНХБАТ

Ц.БАТЗАЯА

Т.УЛАМБАЯР