- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- БАЯНХОНГОР АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр
Дугаар 47
Номгон
ТАРИФ ТОГТООХ ТУХАЙ
Монгол улсын эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалт, Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 504 дүгээр тогтоол, "БАЯНХОНГОР ТРЕЙД ЦЕНТР" ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн 1/21 дүгээр албан бичгээр ирсэн саналыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа "БАЯНХОНГОР ТРЕЙД ЦЕНТР" ХХК-ний эзэмшлийн дулаанаар түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар баталсугай.
2.Батлагдсан тарифыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд"-д нийтлүүлэн, тарифыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн мөрдөсүгэй.
3.Тогтоолын тарифыг мөрдүүлж, аж ахуйн нэгж байгууллага, айл өрхийг халаалт, дулаанаар найдвартай ханган ажиллахыг "БАЯНХОНГОР ТРЕЙД ЦЕНТР" ХХК-ний захирал /Т.Бат-Очир/-т даалгасугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга /А.Түвшинбилэг/-т, Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч /М.Мөнхбат/-т үүрэг болгосугай.
ДАРГА А.ТҮВШИНБИЛЭГ
ГИШҮҮН Л.МАНДАЛ
ГИШҮҮН М.МӨНХБАТ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх