A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр

Дугаар 48

Номгон

ТАРИФ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол улсын эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалт, Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 504 дүгээр тогтоол, "ГАЛ ХОНГОР" ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 51 дүгээр албан бичгээр ирсэн саналыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа "ГАЛ ХОНГОР" ХХК-ний эзэмшлийн дулаанаар түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тарифыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд"-д нийтлүүлэн, тарифыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн мөрдөсүгэй.

3.Тогтоолын тарифыг мөрдүүлж, аж ахуйн нэгж байгууллага, айл өрхийг халаалт, дулаанаар найдвартай ханган ажиллахыг "ГАЛ ХОНГОР" ХХК-ний захирал /Д.Сайнжаргал /-д даалгасугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга /А.Түвшинбилэг/, Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч /М.Мөнхбат/-д үүрэг болгосугай.

5.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Баянхонгор аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 12-р тогтоолын "ГАЛ ХОНГОР" ХХК-ны үнэ тарифыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА А.ТҮВШИНБИЛЭГ

ГИШҮҮН Л.МАНДАЛ

ГИШҮҮН М.МӨНХБАТ