- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2023 оны 364 дүгээр тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 207
Улаанбаатар хот
ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 211.3, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 28.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн дүрэм, сан бүрдүүлэх, сангийн хөрөнгийг зарцуулах журмыг батлах тухай" Засгийн газрын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 364 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан бүрдүүлэх, сангийн хөрөнгийг зарцуулах журам"-ын 2.2 дахь заалтын "Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн" гэснийг "Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн" гэж, 3.1, 3.10, 4.1, 4.7 дахь заалтын "Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал" гэснийг "Харилцаа холбооны асуудал" гэж, мөн журмын "3.9-3.14" дэх заалтын дугаарлалтыг "3.4-3.9" гэж тус тус өөрчилсүгэй.
2.Мөн журмын 3.1 дэх заалтын "жил бүрийн I улиралд багтаан" гэснийг, 3.2 дахь заалтын "санал хүлээн авахаас нэг сараас доошгүй хугацааны өмнө" гэснийг, 3.10 дахь заалтын "Энэ журмын 3.8-д заасан шийдвэрийн дагуу" гэснийг тус тус хассугай.
3.Мөн журмын 3.4, 3.5, 3.6, 3.7, 3.8 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД Ц.БААТАРХҮҮ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх