A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 202

Улаанбаатар хот

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ЦОЛНЫ НЭМЭГДЛИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 57.2.3, Цагдаагийн албаны тухай хуулийн 87.10, Дотоодын цэргийн тухай хуулийн 5.1.3, 36.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Цагдаагийн алба хаагчийн цолны нэмэгдлийн хэмжээ"-г 1 дүгээр хавсралт, "Дотоодын цэргийн алба хаагчийн цолны нэмэгдлийн хэмжээ"-г 2 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.

2.Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчийн цолны нэмэгдлийн хэмжээг шинэчлэн баталсантай холбогдуулан алба хаагчдын эрх зүйн байдлыг дордуулахгүй байх арга хэмжээ авч, 2024 оны шаардагдах зардлыг батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэж, цаашид жил бүрийн төсөвт тусган хэрэгжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Сангийн сайд Б.Жавхлан нарт үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 28-ний өдрийн 99 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралт, "Дотоодын цэргийн цолны цалингийн хувь хэмжээ тогтоох, нэмэгдэл олгох журам батлах тухай" 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 285 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН