- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 54
Төрийн ордон, Улаанбаатар хот
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:
1/бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэхэд тавих хяналтыг сайжруулж, төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх,чиг үүргийндавхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шийдвэрлэх;
2/Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн биелэлтэд үнэлгээ хийж, тусгай сан тус бүрийн зориулалт, төсөвлөлт, зарцуулалтад гүйцэтгэлийн аудит хийлгэж аудитын тайланг, уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх;
3/гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжих төслүүдийн үр ашгийн эрэмбийг гаргаж, удаашралтай байгаа төслүүдийг цаашид хэрхэн шийдвэрлэх талаар санал боловсруулан 2025 оны хоёрдугаар улиралд багтаан Монгол Улсын Их Хуралд танилцуулах;
4/шинээр авах гадаад зээлийн санхүүжилтийг эдийн засгийн өсөлтийг дэмжих, бүсчилсэн хөгжлийн бодлого, томоохон дэд бүтцийн хөрөнгө оруулалтад чиглүүлж, цаашид хувийн хэвшил хийх боломжтой төслүүдийг гадаад зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхгүй байх;
5/төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдэд үүссэн өр, авлага, зээлийн асуудалд дүн шинжилгээ хийж, тайланг 2025 оны нэгдүгээр улиралд багтаан Монгол Улсын Их Хуралд танилцуулах;
6/аудитын шалгалтаар илэрсэн аливаа зөрчлийн шинжтэй асуудал тус бүрийн хариуцлагын асуудлыг Төрийн аудитын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд нарийвчлан зохицуулах, холбогдох хууль хоорондын уялдааг хангах, хийдэл зөрчлийг арилгах хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх;
7/Хавдар судлалын үндэсний төвийн ажиллагааг өргөжүүлэх зорилгоор эмнэлгийн зориулалтын шаардлага хангасан барилгыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн санхүүгийн түрээс /лизинг/-ийн нөхцөлөөр өөрийн өмчлөлд бүрэн шилжүүлэн авах;
8/Америкийн Нэгдсэн Улстай байгуулсан агаарын харилцааны хэлэлцээрийн дагуу шууд нислэг хийх нөхцөл боломжийг бүрдүүлэх, үүнд шаардагдах нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтыг нэвтрүүлэх зорилгоор навигацийн орлогоос шаардлагатай санхүүжилтийг 2025 оны төсвийн жилд зарцуулах;
9/Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын харьяа шинээр баригдах хөрөнгө батлагдаагүй нэн шаардлагатай зарим газар, байгууллагуудад түрээсийн байр ашиглуулан үйл ажиллагаа явуулах.
3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо /Ц.Даваасүрэн/-нд даалгасугай.
4.Энэ тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх