- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2024 оны 21 дүгээр тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 211
Улаанбаатар хот
ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Агаарын тухай хуулийн 6.1.1¹-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Засгийн газрын үндэсний хороо, комисс, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 21 дүгээр тогтоолд агаарын бохирдлыг бууруулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах, үйл ажиллагааны харилцан уялдааг хангахад хяналт тавих чиг үүрэг бүхий "Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны бүрэлдэхүүн" гэсэн 46 дугаар хавсралт нэмсүгэй.
2.Мөн тогтоолын 1 дэх заалтын "45 дугаар хавсралт" гэсний дараа ", Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 46 дугаар хавсралт" гэж нэмсүгэй.
3.Энэ тогтоолын хавсралтаар баталсан Үндэсний хорооны ажиллах журмыг баталж, хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Үндэсний хорооны дарга С.Одонтуяад даалгасугай.
4.Энэ тогтоолын 1-д заасан Үндэсний хорооны үйл ажиллагаанд шаардагдах зардлыг батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэхийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Үндэсний хорооны дарга С.Одонтуяад үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Н.УЧРАЛ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх