A

A

A

Бүлэг: 1979

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр

Дугаар А/246

Улаанбаатар хот

ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3 дахь заалт, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэг, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.8 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/259 дугаар тушаалаар баталсан "Татварын хялбаршуулсан горим ашиглах татвар төлөгчийн хүсэлтийг бүртгэх, шийдвэрлэх, бүртгэлээс хасах журам"-д дараах өөрчлөлтийг оруулсугай:

1.1.Журмын 2.2.1-д "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 29.1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15.6-д заасан өмнөх жилийн тайлангаар баталгаажсан борлуулалтын нийт орлогын хэмжээ 50.0 сая төгрөгөөс бага;" гэснийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 29.1-д заасан өмнөх жилийн тайлангаар баталгаажсан борлуулалтын нийт орлогын хэмжээ 50.0 сая төгрөгөөс бага, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15.6-д заасан үйл ажиллагаа эрхлэгч иргэн; гэж өөрчлөх

1.2.Журмын 2.2.3-т "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 29.3.1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15.7-д заасан нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдээгүй;" гэснийг "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 29.3.1-д заасан нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдээгүй, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15.7-д заасан хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх албан татвар төлөгч хүсэлт гаргахгүй;" гэж өөрчлөх

1.3.Журмын 3.1.2-т "Нэмэгдсэн өртгийн албан албан татварын тухай хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгч болсон өдрөөс" гэснийг Хуулийн этгээд нь нэмэгдсэн өртгийн албан албан татварын тухай хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгч болсон өдрөөс; гэж өөрчлөх

2.Энэ журмыг татварын албаны хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавихыг Татвар төлөгчид үйлчлэх газар (Б.Буяннэмэх), Мэдээлэл технологийн төв (Б.Алтанхуяг)-т тус тус үүрэг болгосугай.

3.Журмыг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллахыг зохион байгуулалтын бүтцийн болон харьяа нэгж, татварын албаны дарга нарт үүрэг болгосугай.

ДАРГА Ч.ЧИМИДСҮРЭН