A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 213

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Боловсролын ерөнхий хуулийн 24.1.9-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Засгийн газрын үндэсний хороо, комисс, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 21 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан "Боловсролын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн"-ий "Гишүүд:" хэсгийн "-Мэргэжлийн болон техникийн боловсролын хувийн сургуулиудын холбооны тэргүүн (тохиролцсоноор);" гэсний дараа "-Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн (тохиролцсоноор); -Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн (тохиролцсоноор); -Хувийн их, дээд сургуулиудын холбооны тэргүүн (тохиролцсоноор); -Хувийн цэцэрлэгүүдийн үүсгэн байгуулагчдын холбооны тэргүүн (тохиролцсоноор);" гэж тус тус нэмсүгэй.

2.Боловсролын үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Боловсролын сайд П.Наранбаярт даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрэм батлах тухай" Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 305 дугаар тогтоолын 1, 2, 3, 4 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯР