- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЭРХ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ (Тамхи үйлдвэрлэх, тамхины ургамал тарих болон тамхи импортлох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 216
Улаанбаатар хот
ЭРХ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ
Тамхины хяналтын тухай хуулийн 7.2, Зөвшөөрлийн тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1, 8.1 дүгээр зүйлийн 12.2, 12.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Тамхи үйлдвэрлэх, тамхины ургамал тарих болон тамхи импортлох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох эрхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярт шилжүүлсүгэй.
2.Тусгай зөвшөөрлийг олгох, хүчингүй болгох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж, зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярт үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх