A

A

A

  • Нүүр
  • Эрчим хүчний зохицуулах хороо
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төсөвт байгууллагад борлуулах дулааны эрчим хүчний тариф, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага болон орон сууц, айл өрхөд борлуулах дулааны эрчим хүчний тариф батлах тухай
Бүлэг: 1979

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар 732

Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалт, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, "Замын-Үүдийн дулааны станц" ТӨҮГ-ын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1/232 дугаар албан бичгээр ирүүлсэн тарифын саналыг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төсөвт байгууллагад борлуулах дулааны эрчим хүчний тарифыг 1 дүгээр хавсралтаар, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага болон орон сууц, айл өрхөд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан тарифыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс, 2 дугаар хавсралтаар баталсан тарифыг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Замын-Үүдийн дулааны станц" ТӨҮГ (О.Төмөрхуяг)-т үүрэг болгосугай. /Энэ заалтыг ЭХЗХ-ны 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 715 дугаар тогтоолоор  өөрчилсөн./

3.Энэ тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн "Тариф батлах тухай" 03 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

4.Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн "Тариф батлах тухай" 219 дүгээр тогтоолыг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосугай. Энэ заалтыг ЭХЗХ-ны 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 715 дугаар тогтоолоор  өөрчилсөн./

5.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ, тарифын газар (Б.Эрдэнэбулган)-т даалгасугай.

ДАРГА Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ П.ТОВУУДОРЖ

ЗОХИЦУУЛАГЧ Л.ДАШМЯГМАРЖАВ

ЗОХИЦУУЛАГЧ Ц.НОРОВЖАМЦ

ЗОХИЦУУЛАГЧ Д.ЦОГОО