- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төсөвт байгууллагад борлуулах дулааны эрчим хүчний тариф, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага болон орон сууц, айл өрхөд борлуулах дулааны эрчим хүчний тариф батлах тухай
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр
Дугаар 732
Улаанбаатар хот
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалт, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, "Замын-Үүдийн дулааны станц" ТӨҮГ-ын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1/232 дугаар албан бичгээр ирүүлсэн тарифын саналыг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:
1.Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төсөвт байгууллагад борлуулах дулааны эрчим хүчний тарифыг 1 дүгээр хавсралтаар, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага болон орон сууц, айл өрхөд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан тарифыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс, 2 дугаар хавсралтаар баталсан тарифыг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Замын-Үүдийн дулааны станц" ТӨҮГ (О.Төмөрхуяг)-т үүрэг болгосугай. /Энэ заалтыг ЭХЗХ-ны 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 715 дугаар тогтоолоор өөрчилсөн./
3.Энэ тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн "Тариф батлах тухай" 03 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
4.Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн "Тариф батлах тухай" 219 дүгээр тогтоолыг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосугай. Энэ заалтыг ЭХЗХ-ны 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 715 дугаар тогтоолоор өөрчилсөн./
5.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ, тарифын газар (Б.Эрдэнэбулган)-т даалгасугай.
ДАРГА Э.ТҮВШИНЧУЛУУН
ЗОХИЦУУЛАГЧ П.ТОВУУДОРЖ
ЗОХИЦУУЛАГЧ Л.ДАШМЯГМАРЖАВ
ЗОХИЦУУЛАГЧ Ц.НОРОВЖАМЦ
ЗОХИЦУУЛАГЧ Д.ЦОГОО
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх