A

A

A

  • Нүүр
  • Эрчим хүчний зохицуулах хороо
  • Увс аймгийн "Улаангомын дулааны хоёрдугаар станц" ТӨХК-ийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон төсөвт байгууллагад борлуулах дулааны эрчим хүчний тариф, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага болон орон сууц, айл өрхөд борлуулах дулааны эрчим хүчний тариф батлах тухай
Бүлэг: 1979

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар 733

Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалт, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, "Улаангомын дулааны хоёрдугаар станц" ТӨХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 183 дугаар албан бичгээр ирүүлсэн тарифын саналыг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Увс аймгийн "Улаангомын дулааны хоёрдугаар станц" ТӨХК-ийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон төсөвт байгууллагад борлуулах дулааны эрчим хүчний тарифыг 1 дүгээр хавсралтаар, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага болон орон сууц, айл өрхөд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан тарифыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс, 2 дугаар хавсралтаар баталсан тарифыг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Улаангомын дулааны хоёрдугаар станц" ТӨХК (П.Бат-Орших)-д үүрэг болгосугай. /Энэ заалтыг ЭХЗХ-ны 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 715 дугаар тогтоолоор  өөрчилсөн./

3.Энэ тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн "Тариф батлах тухай" 542 дугаар тогтоолын хавсралтын 1 дүгээр мөрөнд заасан төсөвт байгууллагын халаалтын тариф, 3 дугаар мөрөнд заасан төсөвт байгууллагын хэрэгцээний халуун ус халаасан дулааны тарифыг тус тус хүчингүй болгосугай.

4.Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн "Тариф батлах тухай" 542 дугаар тогтоолыг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосугай. /Энэ заалтыг ЭХЗХ-ны 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 715 дугаар тогтоолоор  өөрчилсөн./

5.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ, тарифын газар (Б.Эрдэнэбулган)-т даалгасугай.

ДАРГА Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ П.ТОВУУДОРЖ

ЗОХИЦУУЛАГЧ Л.ДАШМЯГМАРЖАВ

ЗОХИЦУУЛАГЧ Ц.НОРОВЖАМЦ

ЗОХИЦУУЛАГЧ Д.ЦОГОО