A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН НОРМ, НОРМАТИВЫН БАРИМТ БИЧИГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 125

Улаанбаатар хот

БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН НОРМ, НОРМАТИВЫН БАРИМТ БИЧИГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, Засгийн газрын 2019 оны 106 дугаар тогтоолоор баталсан "Барилга байгууламжийн баримт бичгийн ерөнхий тогтолцоо"-ны 9.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Барилга, хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 02-2/2018 дугаар шийдвэрийг үндэслэн "Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм" /бнбд 12-02-24/-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталж, 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

2.Батлагдсан барилгын норм, дүрмийг мөрдөж эхлэх хугацаанаас өмнө хэвлэн олшруулж холбогдох аж ахуйн нэгж, байгууллагуудад сурталчлан таниулах ажлыг зохион байгуулахыг "Барилгын хөгжлийн төв" ТӨААТҮГ /Т.Пүрэвхатан/-т, барилгын норм, дүрмийг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд зохих журмын дагуу бүртгүүлэхийг Барилга, барилгын материалын бодлого зохицуулалтын газар /Д.Гантулга/-т тус тус даалгасугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Дэд бүтцийн хөгжлийн сайдын 2004 оны 163 дугаар тушаал, Барилга, хот байгуулалтын сайдын 2006 оны 27 дугаар тушаалаар Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм. II хэсэг. Техникийн аюулгүй ажиллагааны дүрэм /БНбД 12-04-06/-ийг дээр дурдсан барилгын норматив баримт бичгүүдийг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн хүчингүй болгосонд тооцсугай.

САЙД Ж.БАТСУУРЬ