A

A

A

  • Нүүр
  • Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
  • БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ОРОН НУТГИЙН, ХОТ ДОТОРХ БОЛОН ХОТ ОРЧМЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВЭР, ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Бүлэг: 1979

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 12- р сарын 04-ний өдөр

Дугаар 09

Өлгий сум

ОРОН НУТГИЙН, ХОТ ДОТОРХ БОЛОН ХОТ ОРЧМЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВЭР, ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 35.1.18 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит II хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Орон нутгийн, хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээвэр, такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тэмдэгтийн хураамжийн хэмжээг 3 000 000 төгрөгөөр тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийг тогтоосон хэмжээний дагуу мөрдүүлж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга /Е.Зангар/-д даалгасугай.

3.Тогтоолыг Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэн захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /А.Серикболат/-д даалгасугай.

ДАРГА А.БЕГАРЫС