A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГТ НЭВТРЭХ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙДЫН ТУШААЛ

2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар А/844

Улаанбаатар хот

Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 18 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээ"-г хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газар /Д.Батцогт/, хамгаалалтын захиргаадын дарга нарт, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт үнэлгээ, аудитын газар /Буяннэмэх/-т тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн "Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" А/71 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД С.ОДОНТУЯА

БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙДЫН ТУШААЛ

2026 оны 5 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар А/488

Улаанбаатар хот

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГТ НЭВТРЭХ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 18 дахь хэсэг, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны 2025 оны №001/ХТ2025/0068 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлэх, судалгаа, шинжилгээ хийх, сурталчлах болон нэвтрэх хураамжийг цахимжуулах зорилгоор Тусгай хамгаалалттай газар нутагтнэвтрэх иргэний хураамжийнхэмжээг нэгдүгээр, тээврийн хэрэгслийн хураамжийн хэмжээг хоёрдугаар хавсралтаар тус тусбаталсугай.

2.Тусгай хамгаалалттай газар нутагт байнга оршин суудаг, ажилладаг иргэн, аж ахуйн нэгжийн зорчигч тээврийн хэрэгсэл болон тусгай зориулалтын авто замаар экспортын нүүрс тээвэрлэж буй ачаа тээврийн хэрэгслийн холбогдох баримтыг (иргэний үнэмлэх, ажлын үнэмлэх, тухайн байгууллагын албан хүсэлт) үндэслэн бүртгэж, хураамжгүйгээр нэвтрүүлсүгэй.

3.Тусгай хамгаалалттай газар нутагт аялах, амрах зорилготой нэвтэрч буйиргэнийтухайн газар нутагт аялал үргэлжлэх хугацаанд нэг удаа энэ тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан хэмжээгээр, бусад зорилгоор нэвтрэх, дайран өнгөрч буй тээврийн хэрэгслийг зорчигчийн тоо үл хамааран энэ тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан тээврийн хэрэгслийн төрөл ангиллаар хураамж авахыг хамгаалалтын захиргаадын дарга нарт үүрэг болгосугай.

4.Нэвтрэх цэгийг цахимжуулсан газрууд тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх иргэн болон автотээврийн хэрэгслийн зорчигчийн тоо, нэвтрэх зорилгоос үл хамааран зөвхөн энэ тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан хэмжээгээр хураамжийг бүрдүүлсүгэй.

5.Тушаалын хэрэгжилтийг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж, шат дараатай цахимжуулж, хяналт тавьж ажиллахыг Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газар /Ц.Уранчимэг/-т даалгасугай.

6.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн "Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" А/844 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ц.САНДАГ-ОЧИР