A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 45

Төрийн ордон, Улаанбаатар хот

Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын гишүүн Пүрэвжавын Сайнзоригийг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Лхагвасүрэнгийн Соронзонболдыг Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны, Бат-Өлзийн Бат-Эрдэнийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны, Наранцэцэгийн Алтаншагайг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсүгэй.

2.Монгол Улсын Их Хурлын гишүүн Сонгобайн Замираг Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны, Бат-Өлзийн Бат-Эрдэнийг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Наранцэцэгийн Алтаншагайг Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны, Лхагвасүрэнгийн Соронзонболдыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны, Пүрэвжавын Сайнзоригийг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай.

3.Энэ тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН