- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр
Дугаар 24/29
Улаанбаатар хот
АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь заалт, Авто замын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Нийслэлийн авто зам ашигласны төлбөрийн хэмжээг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба (Б.Батбямба)-нд даалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч (Х.Нямбаатар)-д үүрэг болгосугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хурлын Эдийн засаг, төсвийн хороо (Ж.Сандагсүрэн)-нд даалгасугай.
5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай" 2024 оны 02 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА А.БАЯР
Текст томруулах
A
A
A