A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 217

Улаанбаатар хот

ТАНИЛТ, НЭВТРЭЛТИЙН АРГА, ХЭРЭГСЭЛ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 19.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Төрөөс хүн, хуулийн этгээдэд цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх үед хүн, хуулийн этгээдийг таньж, баталгаажуулахад ашиглах танилт, нэвтрэлтийн арга"-ыг 1 дүгээр хавсралт, "Төрөөс хүн, хуулийн этгээдэд цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх үед хүн, хуулийн этгээдийг таних хэрэгсэл"-ийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Хүн, хуулийн этгээдэд цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд танилт, нэвтрэлтийн системийг ашиглахыг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга нарт болон төрийн захиргааны бүх шатны байгууллагын удирдлагад тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД Ц.БААТАРХҮҮ