- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2022 оны 178 дугаар тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 235
Улаанбаатар хот
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9.2.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Визийн шаардлагаас чөлөөлөх тухай" Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 178 дугаар тогтоолын 1 дэх заалтад "2024 оны" гэснийг "2025 оны" гэж өөрчилсүгэй.
2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нарт даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД О.АЛТАНГЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх