- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (мөнгөн урамшуулал олгох)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 201
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7.1.22, 7.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Алслагдсанд тооцсон цэргийн анги, салбарын алба хаагчид мөнгөн урамшуулал олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Алслагдсанд тооцсон цэргийн анги, салбарын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгоход шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Сангийн сайд Б.Жавхлан нарт үүрэг болгосугай.
3.Энэ тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх