A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 215

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах байрны бүтэц, зохион байгуулалт, ажиллах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг холбогдох хамгаалах байрны удирдлагад, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарт тус тус даалгасугай.

3.Хамгаалах байрны үйл ажиллагаанд шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгуулах арга хэмжээг авч ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД О.АЛТАНГЭРЭЛ