- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2022 оны 479 дүгээр тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 220
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51.1, 51.2, 5.19-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Хяналт шалгалт хийх нийтлэг журам батлах тухай" Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 479 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Хяналт шалгалт хийх нийтлэг журам"-ын 3.7 дахь заалтын "Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт" гэснийг "Хяналт, үнэлгээний Үндэсний хороонд" гэж, 3.8 дахь заалтын "Засгийн газрын Хэрэг эрхлэх газар" гэснийг "Хяналт, үнэлгээний Үндэсний хороо" гэж, 3.8.3 дахь дэд заалтын "Засгийн газрын хуралдаанаар" гэснийг "Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны хуралдаанаар" гэж, 3.13.2 дахь дэд заалтын "Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт." гэснийг "Хяналт, үнэлгээний Үндэсний хороонд." гэж тус тус өөрчилсүгэй.
2.Хяналт шалгалтын төлөвлөгөөний тайланг жил бүрийн эхний улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаярт үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГА Э.ОДБАЯР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх