- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- "Мал эмнэлгийн ариутгал, халдваргүйтгэл хийх заавар" батлах тухай
МАЛ ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр
Дугаар А/496
Улаанбаатар хот
ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.13 дахь заалт, Хилийн тухай хуулийн 49.1.1, 49.2, 49.3,53.1.4,54.1.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1."Мал эмнэлгийн ариутгал, халдваргүйтгэл хийх заавар"-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэхүү заавар батлагдсантай холбогдуулан 21 аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газар, сум, дүүргийн мал эмнэлгийн тасаг, төрийн болон хувийн хэвшлийн харъяа мал, амьтны болон нийтийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр мал эмнэлгийн мэргэжлийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг эрхэлдэг малын эмнэлгийн бүх салбарт хамаарах аж ахуйн нэгж байгууллага, нэгж, салбарын дэргэдэх мал эмнэлгийн алба, малын эм ханган нийлүүлэх байгууллага, мал эмнэлгийн лаборатори, явуулын халдваргүйтгэлийн цэг, ажлын байрууд, хилийн боомтоор улсын хил нэвтэрч байгаа бүх төрлийн агаарын хөлөг, хөвөх хэрэгсэл, галт тэрэг, автомашин, мотоцикль, өөрөө явагч хэрэгслийг халдваргүйтгэл хийхэд хувийн мал эмнэлэг, үржлийн нэгжүүдэд ажиллаж буй малын их, бага эмч нар, туслах ажилтануудад сурталчилж хэрэгжилтийг ханган ажиллахыг Мал, амьтны эрүүл мэндийн газар /Б.Болдбаатар/-т даалгасугай.
3.Тушаалын хавсралтаар баталсан зааврын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн хяналт, баталгаажуулалтын газар (Б.Батсүх)-д үүрэг болгосугай.
ДАРГА А.НАРАНТУЯА
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх