A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын агентлагийн даргын тушаал
  • ЖУРАМ, ЗААВАР, ӨРГӨДЛИЙН МАЯГТЫН ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ (Тэтгэвэр тогтоолгох баримт бичгийн бүрдэлд хяналт тавих, тэтгэврийн хувийн хэрэг бүрдүүлэх, бүртгэх журам, Тэтгэвэр бодох заавар, Өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдлийн маягтын загвар, Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгох өргөдлийн маягтын загвар, Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох өргөдлийн маягтын загвар, Цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох маягтын загвар )
Бүлэг: 1979

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар А/246

Улаанбаатар хот

ЖУРАМ, ЗААВАР, ӨРГӨДЛИЙН МАЯГТЫН ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.13.1 дэх заалт, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

Нэг."Тэтгэвэр тогтоолгох баримт бичгийн бүрдэлд хяналт тавих, тэтгэврийн хувийн хэрэг бүрдүүлэх, бүртгэх журам"-ыг нэгдүгээр, "Тэтгэвэр бодох заавар"-ыг хоёрдугаар, "Өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдлийн маягтын загвар"-ыг гуравдугаар, "Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгох өргөдлийн маягтын загвар"-ыг дөрөвдүгээр, "Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох өргөдлийн маягтын загвар"-ыг тавдугаар, "Цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох маягтын загвар"-ыг зургаадугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр.Батлагдсан журам, заавар, маягтыг хэрэгжүүлэх, ажил олгогч, иргэд, даатгуулагчдад сурталчлан таниулахыг аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга нарт, мэргэжил, арга зүйгээр ханган ажиллахыг Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газар, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шалгалтын газар (С.Лхагвадорж)-т тус тус үүрэг болгосугай.

Гурав.Тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дотоод аудит, мониторингийн газар (Б.Ганхуяг)-т даалгасугай.

Тав. Энэ тушаал гарсантай холбогдуулан Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн "Журам шинэчлэн батлах тухай" А/43, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн "Журам батлах тухай" А/31 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.              

ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ, ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗРЫН ДАРГА   Ц.ГАНЦЭЦЭГ