- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ДУНДГОВЬ АЙМГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙН ЖИШИГ ҮНЭЛГЭЭНИЙ НОРМАТИВЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
ДУНДГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар 14
Мандалговь
МАЛ ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙН ЖИШИГ ҮНЭЛГЭЭНИЙ НОРМАТИВЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дахь заалт, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Орон нутгаас хэрэгжүүлдэг мал эмнэлгийн ажил үйлчилгээний төлбөрийн жишиг үнэлгээний нормативыг хавсралтаар баталсугай.
2.Энэхүү тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдөх, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг аймгийн Засаг дарга (С.Мөнхчулуун), Мал эмнэлгийн газрын дарга (И.Жавхлант) нарт үүрэг болгосугай.
3.Мал эмнэлгийн үйлчилгээний төлбөрийн жишиг үнэлгээний нормативын хэмжээг тогтоосон шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Ш.Энхсүх)-д даалгасугай.
ДАРГА Ж.МӨНХЧУЛУУН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх