A

A

A

Бүлэг: 1979

ДУНДГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 15

Мандалговь

БИЧИЛ ХУДАЛДАА, АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОРЛОГО ОЛЖ БАЙГАА ХУВЬ ХҮНИЙ САРД ТӨЛӨХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Аймгийн нутаг дэвсгэрт бичил худалдаа, ажил үйлчилгээний орлого олж байгаа хувь хүний сард төлөх албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Бичил худалдаа, ажил үйлчилгээний орлого олж байгаа хувь хүний сард төлөх албан татварын хэмжээг Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж, хэрэгжүүлэн ажиллахыг аймгийн Засаг дарга (С.Мөнхчулуун)-д даалгасугай.

3.Бичил худалдаа, ажил үйлчилгээний орлого олж байгаа хувь хүний сард төлөх албан татварын хэмжээг тогтоосон шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Ш.Энхсүх)-д даалгасугай.

ДАРГА Ж.МӨНХЧУЛУУН