A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 51

Номгон

ТАРИФ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол улсын Эрчим хүчний тухай хуулийн 11.3.3, Захиргааны ерөнхий хуулийн 67.2 дахь хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 504 дүгээр тогтоол, "ФЮМ" ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 001 дүгээр албан бичгээр ирүүлсэн саналыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа "ФЮМ" ХХК-ний эзэмшлийн дулаанаар түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Батлагдсан тарифыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөсүгэй.

3.Батлагдсан тарифыг мөрдүүлж, аж ахуйн нэгж байгууллага, айл өрхийг халаалт, дулаанаар найдвартай ханган ажиллахыг "ФЮМ" ХХК-ний гүйцэтгэх захирал /А.Цэрэнпагма/-д даалгасугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Баянхонгор аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга, орон тооны бус гишүүдэд тус тус үүрэг болгосугай.

5.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Баянхонгор аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 9 дүгээр мөрөнд байх "ФЮМ" ХХК-ний үнэ тарифтай холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА А.ТҮВШИНБИЛЭГ

ОРОН ТООНЫ БУС ГИШҮҮН Л.МАНДАЛ

ОРОН ТООНЫ БУС ГИШҮҮН М.МӨНХБАТ