- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- "Буянт аравнай" ХХК-ний эзэмшлийн дулаанаар түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тариф батлах тухай
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН
ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр
Дугаар 52
Номгон
ТАРИФ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол улсын Эрчим хүчний тухай хуулийн 11.3.3, Захиргааны ерөнхий хуулийн 67.2 дахь хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 504 дүгээр тогтоол, "Буянт аравнай" ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 9 дүгээр албан бичгээр ирүүлсэн саналыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа "Буянт аравнай" ХХК-ний эзэмшлийн дулаанаар түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Батлагдсан тарифыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөсүгэй.
3.Батлагдсан тарифыг мөрдүүлж, аж ахуйн нэгж байгууллага, айл өрхийг халаалт, дулаанаар найдвартай ханган ажиллахыг "Буянт аравнай" ХХК-ний гүйцэтгэх захирал /З.Буяндэлгэр/-т даалгасугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Баянхонгор аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга, орон тооны бус гишүүдэд тус тус үүрэг болгосугай.
5.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Баянхонгор аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 12 дугаар мөрөнд байх "Буянт аравнай" ХХК-ний үнэ тарифтай холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА А.ТҮВШИНБИЛЭГ
ОРОН ТООНЫ БУС ГИШҮҮН Л.МАНДАЛ
ОРОН ТООНЫ БУС ГИШҮҮН М.МӨНХБАТ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх